Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын өвөрхангай аймгийн хураангуй дүн хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 08 цаг 49 минут

Хүн ам, орон сууцны  2020 оны улсын ээлжит  тооллогын  өвөрхангай аймгийн  хураангуй дүн хэвлэгдэн гарлаа. 

Дэлгэрэнгүйг энд ээс татаж авч үзнэ үү. 

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн Хүн ам орон сууцны тооллогын улсын комиссын 2018 оны 02 дугаар тогтоолоор аймагт тооллогын ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий комиссыг аймгийн Засаг даргаар ахлуулан 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тооллогын комиссын удирдлага дор ажиллах түр товчоог аймгийн Засаг даргын 2018 оны 04-р сарын 13-ний өдрийн А/217 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.

Тооллогын бүх шатны комисс нь тооллогын комиссын удирдлагын дор хариуцсан засаг захиргааны нэгжийн хэмжээнд тооллогын бэлтгэлийг ханган удирдан зохион байгуулж, шаардагдах хөрөнгө, хүн хүч, байр, унаа, шатахуунаар хангах, тооллогын ажилтныг сургаж бэлтгэх, бүрэн хамралттай явуулах, тооллогын явцын мэдээг гаргах, хяналтын тооллого хийх, тооллогын баримт бичиг, урьдчилсан дүнг шалгаж, хүлээн авах, түүнийг тухайн түвшинд нэгтгэн дүгнэж, дээд шатны тооллогын комисст хүлээлгэн өгөх зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэв.

            Аймгийн хэмжээгээр Хүн ам орон сууцны тооллогын аймгийн комисст 21 хүн, сумдын комисст 209 хүн, аймгийн тооллогын түр товчоонд 11 хүн, сумдын түр товчоонд 133 хүн, багийн тооллогын түр товчоонд 555 хүн, тоологчоор 121 хүн, шалгагчаар 31 хүн бүгд 1077 хүн ажиллалаа.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 27-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 9000
Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг- 7500
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3500
Ноолуур, кг

50000

Бензин, А-80

1400

Бензин, А-92 1460
Дизель түлш 2100
Боодолтой өвс, 25 кг 11000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.