2020 оны 5 сарын нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 07 цаг 18 минут

Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 05 дугаар сард 1020 хүүхэд шинээр мэндэлж, 192 хүн нас барсан байна. Хүн амын цэвэр өсөлт 828 болж өмнөх оны мөн үеийнхээс 15.0 хувиар өсчээ. 1000 хүнд ногдох төрөлт 8.8, нас баралт 1.6 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөлт 0.5 пунктээр өсч, нас баралт 0.5 пунктээр буурсан байна.

Аймгийн хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо 1798 болж өмнөх оны мөн үеийнхээс 43 хүнээр буюу 2.3 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1016 буюу 56.5 хувь нь 15-34 насны залуучууд байна.

       05 сарын байдлаар ажилгүй 175 иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй ажилгүй иргэдээс 112 иргэн ажилд зуучлагдан оржээ. Тайлант сард бүртгэлтэй ажилгүй иргэдээс 357 иргэн хасагдсан байна.

         Эхний 5 сарын байдлаар шинэ ажлын байранд 397 иргэн ажиллаж байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 14.7 хувиар өссөн байна.


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 27-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 9000
Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг- 7500
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3500
Ноолуур, кг

50000

Бензин, А-80

1400

Бензин, А-92 1460
Дизель түлш 2100
Боодолтой өвс, 25 кг 11000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.