ХАОСТооллогын мэдээлэл цуглуулалт, хяналтын ажил амжилттай явагдлаа.

Нийтэлсэн: 2020 он 03 сар 19. 04 цаг 16 минут

Аймгийн хэмжээнд тооллогын бэлтгэл ажлын хүрээнд 19 сумын тооллогын комисс, түр товчоо, 111 багийн Засаг дарга болон багийн түр товчооны гишүүд хамтран амжилттай ажиллалаа.

Хэдийгээр улирал, цаг агаарын байдал хүндрэлтэй, аймгийн хэмжээнд отор нүүдэл ихтэй, туулах чадвартай машин тоног төхөөрөмж дутмаг байсан боловч хүндрэл бэрхшээлийг газар дээр нь шийдвэрлэн, орон нутгийн тооллогын комисс шуурхай арга хэмжээ авч ажиллаж байлаа.

Аймгийн хэмжээнд тооллогын бэлтгэл ажил амжилттай, чанартай, бүрэн хийгдсэн учир ХАОСТ-ын ажил хүндрэл багатай, хугацаандаа, амжилттай дууслаа.

Хүн ам, орон сууцны тооллогын удирдлага зохион байгуулалт, ойлголт үзүүлэлтийн талаарх сургалтыг  01 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Арвайхээр суманд  зохион байгууллаа.

Сургалтыг  аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн нээн, бэлтгэгдсэн сургагч багш нар хичээлийг  заасан бөгөөд 19 суманд тоологчоор ажиллах шалгуур хангасан 121 тоологч, 31 шалгагч оролцон, шалгалт өгч тоологч, шалгагчийн  үнэмлэхээ гардан авлаа. 


Сэтгэгдэл бичих

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 27-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 9000
Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг- 7500
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3500
Ноолуур, кг

50000

Бензин, А-80

1400

Бензин, А-92 1460
Дизель түлш 2100
Боодолтой өвс, 25 кг 11000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.