''Хүн амын амьдарч буй орчин, нийгмийн үзүүлэлтүүд 2019'' танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 07 сар 01. 09 цаг 33 минут
2019 онд 2586 эх амаржиж 2605 хүүхэд төрсөн нь өмнөх оноос 202 хүүхдээр буюу 8.4 хувиар өсчээ. Эмнэлэгт 587 хүн нас барсны 6.5 хувийг 1 хүртэлх насны хүүхэд, 1.4 хувийг 1-5 хүртэл насны хүүхэд эзэлж байна.
Дэлгэрэнгүй

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын өвөрхангай аймгийн хураангуй дүн хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 29. 08 цаг 49 минут
Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсгийн 2 дугаар заалтыг үндэслэн Хүн ам орон сууцны тооллогын улсын комиссын 2018 оны 02 дугаар тогтоолоор аймагт тооллогын ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий комиссыг аймгийн Засаг даргаар ахлуулан 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, тооллогын комиссын удирдлага дор ажиллах түр товчоог аймгийн Засаг даргын 2018 оны 04-р сарын 13-ний өдрийн А/217 дугаар захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
Дэлгэрэнгүй

2020 оны 5 сарын бүртгэлтэй ажилгүйчүүдийн инфографик гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 16. 04 цаг 22 минут
2020 оны 5 сарын бүртгэлтэй ажилгүйчүүдийн инфографик гарлаа
Дэлгэрэнгүй

2020 оны 5 сарын нийгэм, эдийн засгийн байдлын инфографик

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 09 цаг 16 минут
Эхний 5 сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн инфографик гарлаа
Дэлгэрэнгүй

2020 оны 5 сарын нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулга хэвлэгдэн гарлаа.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 15. 07 цаг 18 минут
Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 05 дугаар сард 1020 хүүхэд шинээр мэндэлж, 192 хүн нас барсан байна. Хүн амын цэвэр өсөлт 828 болж өмнөх оны мөн үеийнхээс 15.0 хувиар өсчээ. 1000 хүнд ногдох төрөлт 8.8, нас баралт 1.6 байгаа нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад төрөлт 0.5 пунктээр өсч, нас баралт 0.5 пунктээр буурсан байна.
Дэлгэрэнгүй

''Хагас жилийн малын түүвэр судалгаа''-ны хяналтын баг сумдад ажиллаж байна.

Нийтэлсэн: 2020 он 06 сар 02. 06 цаг 50 минут
Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтсийн ''Хагас жилийн малын түүвэр судалгаа''-ны хяналтын баг сумдад ажиллаж байна. Өвөрхангай аймгийн 19 сумдад малын түүвэр судалгаа амжилттай зохион байгуулагдаж байна. Мөн зарим сумдад түүврээр явагдаж буй "Малын ашиг шим, гарцын түүвэр судалгаа" -ны хяналтыг хийлээ.
Дэлгэрэнгүй

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 27. 07 цаг 11 минут
2019 оны жилийн эцсийн байдлаар 0-17 насны 41384 хүүхэд байгаагийн 48.9 хувийг эмэгтэй хүүхэд, 51.1 хувийг эрэгтэй хүүхэд эзэлж байна. Аймгийн хэмжээнд 2995 хүүхэд шинээр мэндэлсний 27.6 хувь нь аймгийн төвд, 72.4 хувь нь сумдад байна.
Дэлгэрэнгүй

2020 оны хагас жилийн малын түүвэр судалгааны онлайн сургалтыг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2020 он 05 сар 22. 08 цаг 00 минут
2020 оны хагас жилийн мал тооллогын онлайн сургалтыг 2020 оны 5-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд 19 сумын 190 тоологч, 19 шалгагч оролцлоо. Сургалтаар мал тооллогын маягт нөхөх заавар, тооллогын зохион байгуулалтад анхаарах асуудлууд, тооллогын зарчмын талаарх зөвлөгөөг өглөө.
Дэлгэрэнгүй

7 хоногийн үнийн мэдээ
/2020 оны 05-р сарын 27-ны байдлаар/
Нэр төрөл Үнэ/төг/
Гурил, I зэрэг, кг 1200
Хонины мах, кг 9000
Үхрийн мах, кг 13000
Ямааны ястай мах, кг- 7500
Элсэн чихэр, кг 2000
Цагаан будаа, кг 2400
Шингэн сүү, л 3500
Ноолуур, кг

50000

Бензин, А-80

1400

Бензин, А-92 1460
Дизель түлш 2100
Боодолтой өвс, 25 кг 11000

Үнийн динамик ЭНД ДАРЖ татаж авна уу

 

 
https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/https://www.facebook.com/%D3%A8%D0%B2%D3%A9%D1%80%D1%85%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D0%B9-%D0%B0%D0%B9%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%A1%D1%82%D0%B0%D1%82%D0%B8%D1%81%D1%82%D0%B8%D0%BA%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8D%D0%BB%D1%82%D1%8D%D1%81-1662528420672631/?ref=br_rs

 

                

        Та санал, хүсэлтээ үлдээнэ үү.

Та статистик мэдээллийг байнга авч байхыг хүсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.